Октябрийн хувьсгалыг оросууд хэрхэн дүгнэв

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Октябрийн хувьсгалыг оросууд хэрхэн дүгнэв

Панамын ерөнхийлөгч Рекардо Мартинелли төрийн эзэмшлийн газраа колони болгохыг зөвшөөрч, мөн татвар ногдуулахгүй гэсэн шинэ хуулийг ард түмэндээ танилцуулсны дараа олон мянган иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

1917 оны Октябрийн хувьсгалыг оросууд янз янзаар хүлээж авсан хэвээр байгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаа харуулжээ. Судалгааны дүнг аравдугаар сарын 11-ны Лхагва гаригт олон нийтэд танилцуулсан юм.

Оросуудын зарим хэсэг нь нийгмийн дийлэнх иргэдийн захиалгаар хийгдсэн гэж үзэж байгаа бол зарим нь цөөнхийн эрх ашгийг гүйцэлдүүлэх гэж хийсэн гэж үзэж байгааг судалгаа харуулжээ. Гэхдээ аль аль хэсэг нь Октябрийн хувьсгал Орост сайн нөлөө үзүүлсэн гэдэг дээр санал нэгджээ.

Сонирхолтой нь нийгмийн захиалга байсан гэж үзсэн, мөн цөөнхийн эрх ашгийг гүйцэлдүүлсэн гэж үзсэн хэсэг ижилхэн 46 байжээ.

Судалгаанд оролцогчдын 38 хувь нь Октябрийн хувьсгал Оросыг нийгэм, эдийн засгийн хувьд шинэ шатанд гаргасан гэсэн бол 23 хувь нь Оросын түүхийн шинэ хуудсыг нээсэн гэжээ.

Хувьсгалыг хийсэн большевикуудыг одоо дэмжих үү гэсэн асуултад 32 хувь нь дэмжинэ гэж хариулсан байна. Гэхдээ дэмжигчдийн дийлэнх нь тэтгэврийн насны иргэд байжээ. Харин 30 орчим хувь нь тухайн үеийн улс төрийн аль ч урсгалыг дэмжихгүй байсан гэсэн байна.

Судалгааг аравдугаар сарын 3-5-ны хооронд 1800 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж