Оросын телевизийн Нэгдүгээр сувгийн нэртэй хөтлөгч байсан Андрей Малахов өөрийн гэсэн телевизийн компани байгуулж байна хэмээн одуудын амьдралын талаар бичдэг StarHit сэтгүүлд бичжээ.
Андрей Малахов телевизийн компаниа “ТВ Хит” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ компани нь телевизийн төслүүд дээр төвлөрч ажиллах ажээ.
Сэтгүүлд мэдээлснээр компанийн 50 хувийг Малахов, үлдсэн 50 хувийг телевизийн продюсер, медиаменежер Александр Митрошенков эзэмших юм.
Нэгдүгээр сувгаасаа гарсны дараа Андрей Малахов телевизийн “Россия-1” сувагт “Прямой эфир” нэвтрүүлгийг хөтөлж байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ