Орландо Блум хүүтэйгээ зугааллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Орландо Блум хүүтэйгээ зугааллаа

“Бөгжний эзэн”, “Карибийн тэнгисийн дээрэмчин” зэрэг олон гайхалтай киногоор олонд танигдсан Холливуудын нэрт жүжигчин Орландо Блум,  түүний эхнэр “Victorias Secret”-ын сахиусан тэнгэр, загвар өмсөгч  Миранда Керр нар энэ сарын 6-нд хүүтэй болсон билээ. Хосууд хүүдээ Flynn хэмээх нэр хайрласан ба хүүгийнхээ анхны зургийг өөрсдийн блогтоо нийтэлсэн юм.

Харин өчигдөр шинэхэн аав Орландо Блум хүүгийнхээ хамт цэцэрлэгээр зугаалжээ. Ойролцоогоор гурван долоо хоногтой бяцхан хүү саарал өнгийнөмд цамц, цагаан өнгийн малгай өмсгөсөн байсан ба хадам ээж нь хамт явсан байна.

Мөн Миранда Керр “Би ямар нэгэн эм тариа хэрэглэлгүй, өөрөөрөө төрсөн. Өвдөлт үнэхээр урт үргэлжилж, хэцүү байсан. Гэхдээ дэргэд минь Орландо үргэлж байж, намайг асарч халамжилж байсан болохоор арай дээрдэж байсан. Би түүнгүйгээр тэр хэцүү бүхнийг давж чадахгүй байсан. Хүү маань бидний амьдралд ирсэн нарны бяцхан цацраг” хэмээн блогтоо бичсэн байсан юм.

Н.Наран
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж