Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэн харах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэн харах ёстой гэв

Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэн харах ёстой гэв

“Дорнодын хөгжлийн өнөөдөр ба маргааш” чуулга уулзалт өнөөдөр /2017.10.12/ Хүүхдийн ордонд болж байна. 

“Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв болох боломжтой. Хоёр улстай хил залгаа оршдог. Дэд бүтэц харьцангуй хөгжсөн бөгөөд цаашдаа аялал жуулчлал, эрдэс баялагийн салбараа түлхүү хөгжих зорилгын дор ажиллаж байна. Өнөөдрийн чуулга уулзалтаар Дорнод аймгийн боловсролын салбарын асуудлыг хамтдаа ярилцаж, байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа” тухай чуулга уулзалтаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэллээ.

Дорнод аймгийн хэмжээнд улсын 26 ерөнхий боловсролын сургууль болон 37 төр, хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Ерөнхий боловсролын сургуулиуд харъяаллны хүүхдүүдээ бүрэн хамруулдаг бол цэцэрлэгийн хувьд  дунджаар 85 хувийн хамрагдалттай байдаг гэдгийг тус аймгийн мэргэжилтнүүд онцолж байв. 

Чуулга уулзалтын үеэр ирэх жилд хүнс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, Халх гол, Буйр нуурын орчмын аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад орон нутгийн байгальд ээлтэй байх, аймгийн төсөвт тодорхой орлого төвлөрүүлэх гэрээ байгуулах гэх мэт хөгжлийн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаа орон нутгийн хөгжилд ямар үр дүн өгч байгааг тодруулсан юм. Тэрбээр “Хятадын газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай нэлээд дээр үед хууль эрх зүйн орчин тааруухан байх үед гэрээ байгуулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх асуудлаар салбар яамны зүгээс ажилладаг боловч гэрээ байгуулсан тал хүлээж авахгүй байгаа. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд хүнд байна. Тус компани жилдээ 230 гаруй тэрбум төгрөгийг газрын тосны орлогоос улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Гэтэл үүнээс Дорнод аймгийн төсөвт давуу байдлаар хуваарилж буй мөнгө байхгүй. Энэ асуудалд орон нутгийн иргэд ихээхэн бухимдалтай байдаг. Тиймээс тухайн орон нутаг хууль, эрх зүйн хүрээгээ сайжруулсны дараагаар гадаадын хөрөнгө оруулалттай компанид зөвшөөрөл шаардлагатай байна” гэдгийг хэлсэн юм. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж