ЕБС төгсөгчид нэмэгдэж, их дээд сургууль төгсөгчдийн тоо буурчээ | News.MN

ЕБС төгсөгчид нэмэгдэж, их дээд сургууль төгсөгчдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

ЕБС төгсөгчид нэмэгдэж, их дээд сургууль төгсөгчдийн тоо буурчээ

ЕБС төгсөгчид нэмэгдэж, их дээд сургууль төгсөгчдийн тоо буурчээ

Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний есдүгээр сарын статистикийг өнөөдөр танилцууллаа. Танилцуулгад 2016-2017 оны хичээлийн жилд ямар сургуулийг хэдэн суралцагчид төгссөн талаар мэдээлжээ. Бүх шатны сургуулийг өнгөрсөн хичээлийн жилд 126.5 мянган суралцагчид төгссөн байна. Нийт төгсөгчдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна.

Үүнээс:

ЕБС-ийг 72.3 мянган сурагч

  1. Есдүгээр ангийг 34.8 мянга
  2. Арван хоёрдугаар ангийг 37.5 мянган сурагч төгсжээ

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.5 мянган суралцагчид

Их, дээд сургууль, коллежийг 34.7 мянган оюутан төгсжээ.

Их дээд, сургууль, коллежийг 2016-2017 оны хичээлийн жилд нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурсан үзүүлэлт юм. Харин ЕБС-ийг төгссөн сурагчдын тоо 15.9 мянгаар нэмэгджээ.

Э.Бурам

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-12 103.229.122.237

Энэ бол тоо баримтын гажуудал. Багассан жилүүдэд ебс-ийг цөөхөн хүүхэд төгсөж байсан учир их дээд сургуулийн элсэлт багассан. Худлаа мэдээлэл тавьж хүмүүсийн толгой эргүүлэхээ боль

Avatar

ахмад 2017-10-12 202.9.43.160

Зөв чигрүүгээ зүг гаргана гэдэг л энэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж