Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний есдүгээр сарын статистикийг өнөөдөр танилцууллаа. Танилцуулгад 2016-2017 оны хичээлийн жилд ямар сургуулийг хэдэн суралцагчид төгссөн талаар мэдээлжээ. Бүх шатны сургуулийг өнгөрсөн хичээлийн жилд 126.5 мянган суралцагчид төгссөн байна. Нийт төгсөгчдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна.
Үүнээс:
– ЕБС-ийг 72.3 мянган сурагч
- Есдүгээр ангийг 34.8 мянга
- Арван хоёрдугаар ангийг 37.5 мянган сурагч төгсжээ
– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.5 мянган суралцагчид
– Их, дээд сургууль, коллежийг 34.7 мянган оюутан төгсжээ.
– Их дээд, сургууль, коллежийг 2016-2017 оны хичээлийн жилд нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурсан үзүүлэлт юм. Харин ЕБС-ийг төгссөн сурагчдын тоо 15.9 мянгаар нэмэгджээ.
Э.Бурам