Архи, пивоны 28 үйлдвэрийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ | News.MN

Архи, пивоны 28 үйлдвэрийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Архи, пивоны 28 үйлдвэрийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

Архи, пивоны 28 үйлдвэрийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48 буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.

Эх сурвалж: МХЕГ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-12 122.201.22.209

гаднаас архи оруулдагаа бүрмөсөн зогсоо Апу-г гайгүй үзвэл ажиллуулж болох юм бусдыг дэлбэл эздийг дүүжил. Архи Ямар их гай гамшиг авчирч байна

Avatar

Зочин 2017-10-12 202.9.40.246

санал хэлье:Ц.Нямдорж архины ард нуугдаж 25 жил .Ц.Элбэгдоржтонгууд бас ардчилалын ард нуугдаж 25жил, /ер нь 90,100 жилийн өмнө ч ардчилал Монголд байсаан……. / /…дэлхийн хүмүүсийн хүссэн зүйл- ардчилал , гэвч одоогоор хэн ч олоогүй л байгаа юм …./ үүнийг элбэг гуай төсөөлөх ч үгүй ,нямаа гуай хагас ойлгодог болов уу ,үгүй юу,,, баөбар мэт нь хэт өрөөсгөл хүмүүжсэн-түүнийгээ тулгана/,,, дэлхий сайхан-монгол ухаантнуудаар дутдаггүй юм," тархиа угаалгуулсан"35–аас доош насныхан элбэг ч заёрах ,ухаарах хүмүүнлэг чанар давамгайлнаа…..

Avatar

Bi 2017-10-12 103.57.92.227

Naad 35 ni khangalttai doo buisdiig ni khaaval taarna undaa usaa uildvarlaad yavj baikh gui yu

Avatar

иргэд 2017-10-12

Эрх мэдэл,эд хөрөнгийн шуналд автаж элдвийн муусайн архи хийдэг өчнөөн үйлдвэр нэртэй хортой ундаа үйлдвэрлэж,цөөхөн хэдэн монголчуудаа алаж,амьдралыг нь үрэн таран хийж ханасан баймаар юм,зуун ямаанд жаран ухана гэгчийн үлгэрээр энэ олон муусайн үйлдвэрүүдээ хааж үгүй хийх цаг болсон,ер нь АРХИ-АЛТ хоёргүйгээр амьдрах боломж үнэхээр бий шүүдээ,зөвшөөрлийг цуцлаж харагдаач,чадахгүйшүүдээ,монголчуудыг үе удмаар нь устгах гээгүй л юм бол улсын мэдэлд ганц том үйлдвэртэй,бусдыг нь устгах цаг болсон,харж л байя.

Avatar

зочин 2017-10-12 59.153.115.194

Архи үйлдвэрлэдэг төрийн мэдлийн ГАНЦ ширхэг үйлдвэр Монголд хаваасаг. Монголчууд хэтэрхий цөөхүүлээ шд. 3 сая хүний талаас илүү нь хүүхэд залуучууд. Архи хэнд хэрэгтэй гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж