Хэт их ажилласны улмаас амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Хэт их ажилласны улмаас амиа хорложээ

Хэт их ажилласны улмаас амиа хорложээ

2020 оны Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилчин 23 настай залуу амиа хорлосон хэрэг гарчээ. Өмгөөлөгчийн хэлснээр хохирогч ажлын хэт их ачааллыг дийлээгүйгээс ийм үйлдэл хийхэд хүрсэн гэнэ. Сүүлийн үед Японд хэт их ажилласнаас болж амиа хорлосон хэд хэдэн тохиолдол гарсан нь хамгийн олон цаг ажилладаг энэ үндэстэнд аюулын дохио болж байгаа ажээ. 

Хохирогч Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажилд 2016 оны  арван хоёрдугаар сард  ажилд орсон байна. Сард 200 гаруй цаг ажилласан залуугийн эцэг эх засгийн Японы засгийн газраас нөхөн төлбөр шаардаж, түүний үхлийг амиа хорлосон биш, хэт ачааллын улмаас нас барсан хэмээн тодорхойлохыг хүсчээ. Ажлын хэт их ачааллын улмаас амиа алдах тохиолдол Японд сүүлийн үед гарах болсон бөгөөд ажил дээрээ амиа алдсан хүнийг “кагоши” гэдэг байна.  Ажил олгогч товчоо түүнийг олимпийн цэнгэлдэх байгуулахаар хэт их ажилласны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон гэдэг дүгнэлт гаргасан гэнэ.

Хохирогч залуу энэ оны гуравдугаар сард өөрийгөө “биеийн болон сэтгэлийн тэнхээ барагдлаа” гэж бичиг үлдээгээд сураггүй алга болсон ажээ. Энэ явдлаас хойш нэг сарын дараа түүний цогцсыг олсон байна. Хохирогчийн эцэг эх хүүд нь ажил олгосон товчоонд талархаж байгаа ч хүүгээ аварч чадаагүйдээ маш их шаналж байгаа гэнэ. Эцэг эх хоёр  “Хүүгийнхээ инээмсэглэхийг дахиж харахгүй байх гаслант зовлонгоос бид үхэн үхтлээ ангижирч чадахгүй байх” гэжээ.

Японы эрх баригчид 2020 оны зуны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг байгуулах ажлыг яаравчлуулах шийдвэр гаргасан учраас барилгын ажилчид илүү цагаар ажиллаж байгаа юм байна.

Японд хэт их ажилласны улмаас зүрхний шигдээс, цус харвалт болсон тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм байна.Өнгөрсөн долоо хоногт NHK телевиз зүрхний шигдээсээр нас барсан сэтгүүлчийн гэр бүлийнхнээс уучлал гуйсан юм. Токиогийн улс төрийн мэдээний сэтгүүлч 31 настай Мива Садо орондоо гар утсаа барьсан чигтээ нас барсан байсан гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж