Монголын шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд “Наадам” центрт болно. Шоунд Монгол Улсад буй хамгийн үнэтэй, ховор, содон, хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200 автомашин, мотоцикл оролцох аж. Тус арга хэмжээ нь бямба гаригт 10.00-18.00, ням гаригт 10.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Шоуг “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна. Шоуны үеэр “Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар юм. Зохион байгуулагчид шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.
Д.БАЯР