Хойд мөсөн далайн найм дахь судалгаагаа дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Хойд мөсөн далайн найм дахь судалгаагаа дуусгалаа

Хойд мөсөн далайн найм дахь судалгаагаа дуусгалаа

Хятад Арктикийн найм дахь удаагийн шинжлэх ухааны судалгаагаа амжилттай дуусгасан бөгөөд анх удаа Хойд мөсөн далайг “Цаст луу” нэртэй судалгааны хөлөг онгоцоор тойрон аялжээ. Ийн энэ сарын 10-нд Шанхай хотноо байрлах Хятадын туйлын судалгааны дотоодын баазын гарамд онгоцоо зогсоосон байна.

Багийнхан Хятадын Арктикийн судалгааны түүхэнд дөрвөн том ололт авчирсан гэнэ. Тодруулбал, багийнхан анх удаа Хойд мөсөн далайг бүтэн тойрон судалгаагаа хийжээ. Мөн анх удаа Арктикийн төвийн усан замыг туулж, задгай тэнгист шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлсэн байна. Түүнчлэн олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, далайн хүрээлэн буй орчин, далай доорх газарт судалгаа хийсэн аж. Үүгээр зогсохгүй анх удаа далайн хуванцар хог хаягдал, бичил хуванцрыг хянан хэмжжээ.

Хятадууд Арктикийн энэ судалгааг өнгөрсөн долдугаар сарын 20-нд 96 хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлсэн юм. Тэд 83 хоногийн хугацаанд нийт 10295 км газар далайгаар аялсан байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж