Цагдаа оюутнуудтай хамтарна | News.MN

Цагдаа оюутнуудтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Цагдаа оюутнуудтай хамтарна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

Оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний идэвхи санаачлагыг өрнүүлж  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, хууль эрх зүйн мэдлийг дээшлүүлэх, харилцан  мэдээ мэдээллийг солилцох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монголын оюутны холбоотой  хамтран ажиллах “Санамж бичиг” –ийг  байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа тогтмолжиж,  харьяа нэгж, салбараар дамжуулан улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж,  үр дүнг тооцох боломжтой боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх,  хамтарсан сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, урамшуулалт болон нийтийн эргүүлд татан оролцуулах, аялал жуулчлалын улиралд гадаадын иргэдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон  ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-12 203.91.112.146

Монголын цагдаа ажил хийдэгггүй байж бас энд тэндээс бусдаар ажлаа хийлгэх гээд байх юмаа Цагдаа тэгээд зүгээр л суугаад хүн дарамтлаад авилга аваад дээрээс нь цалин аваад суугаад байхуу
ЦЕГ ХХК болоод дарга нар нь тэрбумтнууд болоод дууслаа Хууль зүйн шинэ сайдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж