Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сүүлийн зургаан сарын бай болж байгаа биткойн цахим мөнгө нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Дэлхийн долоон тэрбум хүнээс 20 сая нь л биткойны талаар ойлголттой байгаа энэ үед биткойны арилжаа манай улсад энэ сарын нэгнээс хийгдэж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын 1500 иргэн энэ цахим мөнгөний арилжаанд оролцож байна. Харин Монголбанкны зүгээс энэ нь Монгол Улсад албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагдаагүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй гэдгийг мэдэгдээд байгаа. Мөн санхүүгийн зохицуулах хорооноос “төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль” 2018 оноос хэрэгжиж эхэлснээр биткойныг хянах боломж бүрдэнэ гэв.
Үүний зэрэгцээ, дэлхийн 90 гаруй улсын төв банк биткойныг судлах төвшнөөс хэтрээгүй юм. “Биткойн нь үнэхээр санхүүгийн цахим луйвар уу” гэсэн сэдвийг NEWS агентлагийн “Тийм үү” булан онцоллоо.
Холбоотой мэдээ