Хятадын гар утасны үйлдвэрлэл 10 хувиар өсчээ | News.MN

Хятадын гар утасны үйлдвэрлэл 10 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Хятадын гар утасны үйлдвэрлэл 10 хувиар өсчээ

Хятадын гар утасны үйлдвэрлэл 10 хувиар өсчээ

БНХАУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны судалгааны хүрээлэн 2016 оны гар утас үйлдвэрлэлийн цогц хөгжлийн үзүүлэлтийн тайлан гаргажээ. Үүнээс харахад 2016 онд тус улсын гар утас үйлдвэрлэлийн цар хүрээ өргөжин тэлсэн ч тэргүүлэх сэлбэг хэрэгслийн өртөг өссөнөөс болж гар утас үйлдвэрлэлийн орлого буурсан байна. Тодруулбал, үйл ажиллагааны орлого 2015 онд 5.8 хувь байсан бол 2016 оны 4.7 хувьд хүрчээ.

Тайлангаас мөн 2016 онд дэлхийн гар утасны үйлдвэрлэлийн хэмжээ буурахад Хятадын гар утасны үйлдвэрлэл 10 хувиар өссөнийг харж болох аж. Түүнчлэн харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 12 хувиар өссөн нь дэлхийн гар утасны салбарын орлого буурах үед тус улсын хөгжлийн төлөвийг харуулж байгаа гэнэ.

IDC судалгааны байгууллагын мэдээллээр дэлхийн ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч таван том аж ахуй нэгжийн зах зээлийн эзлэх хувь 2014 онд 53.9 хувь байсан бол 2016 онд 57.3 хувь болон өсчээ. Мөн Хятадын дотоодын зах зээлийн төвлөрлийн хэмжээ 2014 онд 43.6 хувь байсан бол 2016 онд 66.5 хувь болон нэмэгдсэн байна.

Өдгөө дэлхийн гуравдагч том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч болоод байгаа Хятадын “Хуавэй” компанийн дэлхийн зах зээлд эзлэх хувь нь 2014 онд 5.7 хувь байснаа 2016 онд 9.5 хувь болжээ. Түүнчлэн дотоодын зах зээлд эзлэх хувь 2014 онд 9.7 хувь байсан бол 2016 онд 16.4 хувь болон өссөн байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-12 66.181.176.123

Xiaomi super shuu

Avatar

Зочин 2017-10-12 66.181.176.123

Xiaomi super shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж