МАН-ын залуучуудын жагсаал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

МАН-ын залуучуудын жагсаал эхэллээ

МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо”-ноос “Шударга ёс, эв нэгдлийн төлөө” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.  Жагсаалд НАМЗХ-ны нийслэлийн дүүргүүдээс төлөөлөл болж 2000 орчим хүн оролцож байна.

Зохион байгуулагчид энэхүү жагсаалыг тайван байдалтай, “хэний ч хамраас цус гаргалгүй” зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байна. Тэд энэхүү цуглаан зохион байгуулах болсон шалтгаанаа намын удирдлага, зарим гишүүдийн үйлдэлтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд “цагаан сараар айл гэр тоосоо гөвдөг шиг, нам ч гэсэн тоосоо гөвж зарим хариуцлагагүй гишүүддээ хариуцлага тооцох”-ыг шаардаж байгаа юм. Түүнчлэн намын өмнөх удирдлага болох Н.Энхбаярыг явуулж буй үйлдлээ зогсоохыг шаардан, “Хэний хүчинд хэн болчихоод хэн рүү нулимаад байгаа юм бэ”, “Энхбаярын аалзны торыг таслая” зэрэг уриа, лоозон барьцгаасан байна.

Жагсаал зохион байгуулагчид шаардлагаа МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороонд тавих бөгөөд хариуг гуравдугаар сарын 1-нээс өмнө авахаар болсон байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж