Нохойгоо асрахаар чөлөө авчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Нохойгоо асрахаар чөлөө авчээ

Нохойгоо асрахаар чөлөө авчээ

Италийн нэгэн эмэгтэй өвчтэй нохойгоо асрахаар хоёр өдрийн эмнэлгийн чөлөө авсныхаа нөхөн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж, заргаа авч чаджээ.

Ром хотын их сургуулийн багш бүсгүйд  амьтдыг амьдаар нь тамлахын эсрэг байгууллага (LAV),-ын өмгөөлөгчид  шүүхэд заргаа авахад нь тусалсан гэнэ. Энэ байгууллага нь амьтдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Европын хамгийн том байгууллага юм байна. 

Шүүгч түүний гаргасан гомдлыг хүлээн авч, ажил олгогч их сургууль “Гэр бүлийн хойшлуулашгүй шалтгаан”-аар хоёр өдөр ажлаас чөлөө авсны нөхөн төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзжээ.

Италийн эрүүгийн хуульд тэжээвэр эсвэл зэрлэг амьтныг хоол ундгүй орхисон тохиолдолд эзэнд нь нэг жил шоронд хорих ял оноох эсвэл 10,000 еврогоор торгох тухай заалт байдаг гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж