Хүүхдийн олимпийн наадмын эрх хэрхэн олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн олимпийн наадмын эрх хэрхэн олгох вэ?

“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоо” зөвлөгөөн өнөөдөр Төмөр замын цагдаагийн хэлтсийн хурлын танхимд 12.00 цагт эхэлнэ.

Дэлхийн хүүхдийн олимпийн их наадам 2018 оны аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болно. Гурав дахь удаагийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн хөвгүүд, охидын тус бүр таван жингийн ангилалд зохион байгуулагдана. Тодруулбал, 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тамирчин хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн ангилалд өрсөлдөх юм.

Ирэх жилийн нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл болох тивүүдийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнээс шалгарсан тамирчдад Буэнос-Айресийн олимпод оролцох эрх олгоно. ДБНХ-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүр 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин оролцоно. Тиймээс Ази тивээс чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.

Манай чөлөөт бөхийн тамирчдаас Баатарзоригийн Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Болормаагийн Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байв.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж