Арван жилд нэг триллион 200 саяын өр…

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Арван жилд нэг триллион 200 саяын өр…

Монгол Улсад гадаадын томоохон хандивлагч орнуудаас жил бүр хандив тусламж үзүүлдэг. Хамгийн ойрын жишээ нь манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ууд байна. Япон улс л гэхэд 2009 онд Улаанбаатар хотын төв замын засварын ажлыг бараг дангаараа шахуу санхүүжүүлсэн бол энэ жил тээврийн товчооноос урагш Хан уул дүүргийг холбосон гүүрийн ажлыг эхлүүлээд байгаа. Гүүрийг 2013 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа. Гүүр ашиглалтад орсноор хотын замын түгжрэл багасч, хот орчмын өнгө үзэмж ч нэмэгдэх боломжтой юм.
Харин манай улс гадаадын хандивлагч орнуудаас авсан зээлийн хэмжээ 2000 оноос хойш 10 жилийн дотор нэг триллион 200 сая төгрөг болоод байгаа юм байна. Одоогоор энэ мөнгийг ямар ажилд  хэрхэн зарцуулсан, тэр нь ямар үр дүнсон талаар тайлбар мэдээ бүрэн олж авах боломж ч байхгүй байгааг төрийн түшээдээсээ эхлээд хэлж байна.  Зөвхөн 2008-2009 онд л гэхэд Монгол Улсын бүтээн байгуулалтад зориулж хандивлагчид 650 тэрбум төгрөгийн зээл өгчээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж