Жил үргэлжилсэн гашуудал маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Жил үргэлжилсэн гашуудал маргааш дуусна

Хятадын шинэ удирдагчаар тодрох магадлал өндөр байгаа Си Жинпиний талаар шуугих болсон ч дэлхийн том гүрний дараагийн удирдагч гэгдэхээс өмнө түүний амьдралын талаарх мэдээлэл олон нийтэд нууцлаг хэвээр байсан юм.

Тайландын хаан Пхумипон Адульядет 2016 онд 88 насандаа таалал төгсөхөд улс орон даяар гашуудал зарласан. Бүтэн жил үргэлжилсэн гашуудал маргааш дуусах бөгөөд Бангкок хотод хааныг чандарлах тав хоногийн ёслолд бэлтгэх нүсэр ажил эхэлжээ. 

1946-2016 он хооронд 70 жилийн турш  хаан ширээнд суусан Тайландын хаан дэлхийн хэмжээнд хамгийн удаан төрийн эрхийг барьсан хүн болсон юм. Дэлхий ертөнц улам бүр өөрчлөгдөн хөгжиж байгаа энэ үед ч зүүн өмнөд Азийн энэ улсад хаант засаглал амь бөхтэй оршсон хэвээр бөгөөд тайландчуудын дийлэнх нь Пхумипон Адульядетээс өөр хааныг мэддэггүй.

Тайландчууд эзэн хаанаа сүүлчийн замд нь үдэх ёслолд өнгөрсөн арван хоёр сарын турш бэлтгэсэн бөгөөд таван хоногийн ёслолын нийт зардал нь 90 сая ам.доллар болжээ. Таалал төгссөн эзэн хааны чандрыг нь хадгалах бумба, сүйх тэрэг зэргийг Тайландын хамгийн чадварлаг дархчууд урлаж байгаа бөгөөд Бангкок хотын төв талбайд, эзэн хааны Гранд Паласын хажууд ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм.

Ттаалал төгссөн эзэн хааны шарилыг хэдэн зуун эрчүүд алтаар чимэглэсэн сүйх тэргээр чандарлах газарт аваачих  ажээ. Аравдугаар сарын 26-нд болох салах ёсын үеэр эзэн хаанд сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлэн, үзэсгэлэнт бүсгүйчүүд бүжиг бүжих бөгөөд нар жаргасны дараа ховор модоор зориуд бэлтгэсэн түлээг шатааж, чандарлах гэнэ. Харин маргааш нь эзэн хааны чандрыг алтадсан бумбан дотор хийж, Гранд Палас дахь Чакри Маха Прасат нэртэй титэмт танхимд үүрд хадгалах ажээ.

Тайландын аялал жуулчлалын газар хааныг сүүлчийн замд нь үдэх ёслолын өдрүүдэд зам, тээврийн ачаалал ердийн үеэс хэд дахин өснө гэж таамаглаж байгаа ч  үүнээс болж гадаадын жуулчдыг аяллын маршрутаа өөрчлөх шаардлагагүй гэжээ. Тус газар жуулчдаас  хаанд зохих хүндэтгэл үзүүлэхийг хүссэн байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж