АНУ-ын дасгалжуулагч Монголд сургалт удирдав

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын дасгалжуулагч Монголд сургалт удирдав

Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд аравдугаар сарын 9-нд нэр дэвшигчдээ тодруулж дууссан бөгөөд тойргийн хороод нэр дэвшигчийг бүртгэх тухай журмын дагуу бүртгэж, нэрсийг олон нийтэд зарлах хуультай.

FIBA 3×3 холбооны ‘Fast Track’ хөтөлбөрийн сургалтыг Монголд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг АНУ-ын дасгалжуулагч Чак Арнолд удирджээ.

FIBA 3×3-ын өсвөрийн хүүхдүүдийг өндөр түвшинд бэлтгэх зорилготой ‘Fast Track’ хөтөлбөрийг дэлхий даяар хэрэгжүүлдэг бөгөөд гол зорилго нь U18 насны тамирчдыг хамруулж, 2024 оны олимпод оролцох тамирчдыг бэлтгэх юм.

Монгол Улс сагсан бөмбөгийн энэхүү хөтөлбөрт энэ оноос хамрагдаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд дотооддоо хоёр удаа сургалт явуулсан бол Малайзад болсон олон улсын сургалтад нэг удаа хамрагджээ.

“Fast Track’ хөтөлбөрт хамрагдсан улсууд дотоодын сургалтыг жилд дөрвөн удаа, Олон улсын сургалтад нэг удаа оролцох, гадаадын олон улсын сургагчдыг эх орондоо урьж, зохион байгуулах зэрэг үүрэг хүлээдэг.  Энэ хүрээнд хөтөлбөрийн олон улсын кэмп буюу сургалтыг аравдугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

“Орчлон” спорт клубын зааланд болсон сургалтад Монголын өсвөрийн сагсчдаас гадна Япон, Шри-Ланкийн 32 хүүхэд хамрагджээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж