Кашмирт 40 эмэгтэйн гэзгийг хүчээр тайрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Кашмирт 40 эмэгтэйн гэзгийг хүчээр тайрчээ

Багануурын уурхайн орд газарт хууль бусаар хувийн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

Энэтхэгийн Кашмир мужид үл таних этгээд охид, залуу бүсгүйчүүдийн гэзгийг хүчээр тайрсан 40 гаруй тохиолдол гарснаас гайхаж мэгдсэн олон нийт тэр дундаа айж балмагдсан эмэгтэйчүүд  эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдээжээ.

Охид, бүсгүйчүүдийн гэзгийг хүчээр тайрсан эхний тохиолдол хилийн маргаантай тус мужийн өмнөд дүүрэгт есдүгээр сарын 14-нд гарчээ. Чухам юунаас болж, ямар шалтгааны улмаас хүний үс гэзгийг тайраад байгаад гайхаж, балмагдсан орон нутгийн оршин суугчдын зарим нь сүх, мод барин тэр хачин этгээдийг барихаар явж байгаа гэнэ. Энэ хэргээс болж охид, бүсгүйчүүд гэрээсээ гарахаас ч айж байгаа ажээ. Мод, сүхээр зэвсэглэсэн орон нутгийн иргэдийн зарим нь жуулчдыг саатуулж, айлгаж ичээсэн хэрэг ч гарчээ.

Кашмир мужийн захиргаа хүмүүсийг айлгаж ичээсэн бүлэг иргэдийг тараасан ч оршин суугчид энэ таагүй явдлаас болж тайвширч чадахгүй байгаа ажээ. Мужийн цагдаагийн газар охид, бүсгүйчүүдийн гэзгийг тайрагч хачин этгээдийн талаарх мэдээллийг хоёр дахин өндөр үнээр буюу 600,000 рупигээр худалдаж авахаа мэдэгдсэн байна. Кашмир мужийн захиргаа энэ хачирхалтай хэргийн улмаас яаралтай хуралдаж, албан хаагчдын дунд бэлэн байдал зарлажээ.

Үймээн самуун байнга дэгддэг Энэтхэгийн Кашмир мужид энэ хачирхалтай хэргүүдийг улс төрийн зорилготой гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Кашмирийн салан тусгаарлагчид энэ хэргийг тусгаар тогтнох хөдөлгөөнийг дарах зорилготой Энэтхэгийн засгийн газрын явуулж буй ажиллагаа гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж