ШУА, ХСИС-тай хамтран ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

ШУА, ХСИС-тай хамтран ажиллахаар боллоо

“Шонхор” шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлах тухай Засгийн газрын аравдугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.

Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, хурандаа С.Баатаржав нар өчигдөр /2017.10.11/ “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны зорилго нь эрдэмтэн, судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхэжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа, сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, судлаачдыг чадавхжуулах, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд оршиж байна.

Хамтран ажиллах явцад хоёр тал Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шинжлэх ухаан, технологийн болон Боловсролын салбарын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгох бөгөөд үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх, үр дүнгээ хамтран хэлэлцэж дүгнэх, харилцан бие биеэ хүндэтгэх зарчмыг баримтлах аж.

Ийнхүү хоёр тал хамтран ажилласнаар тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, ШУА-ийн харьяа хүрээлэн, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн болон бүрэлдэхүүн сургуулийн хамтын ажиллагаа өргөжих юм.

А.Амар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж