Тамхи татвал нэг жил шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Тамхи татвал нэг жил шоронд хорино

Монголын бадминтоны холбооноос аравдугаар сарын 26-28-нд улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тайланд улс жуулчид их очдог далайн эргүүдэд тамхи татахыг хатуу хориглож, зөрчсөн этгээдийг нэг жил хүртэл шоронд хорих тухай орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Жилд сая сая жуулчид хүлээж авдаг Патонг далайн эргийн нэг метр талбай тутамд дунджаар 76 ширхэг татсан тамхины иш таарч байгаа бөгөөд 2.5 км талбайд энэ нь 101,058 ширхэг болохыг  хог хаягдлын нэгэн судалгаа харуулсан юм.  Судалгаа явуулсан Тайландын далай, эргийн нөөцийн удирдлага үүнийг ноцтой асуудал гэж үзэж арга хэмжээ авахаар шийджээ.  Татсан тамхины иш нь нийт хог хаягдлын гуравны нэг хувийг бүрдүүлж, эрэг орчмын экосистемд хортой нөлөө үзүүлж байгаа гэнэ.

Тайландын байгаль орчны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр татсан тамхины иш далайн эргийн элсэн дор удаан хугацаанд дарагдахад химийн задрал явагдаж, кадмий, хар тугалга, хүнцэл болон бусад төрлийн хүчил ялгаруулж, эргийн хөрс, далайн усыг бохирдуулж, цаашлаад далайн экосистем, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд хортой нөлөө үзүүлдэг ажээ.

Тайланд тамхины тухай хоригийг арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх юм. Энэхүү хориг нь жуулчид их очдог Тайландын хамгийн үзэсгэлэнтэй далайн эргүүдэд хүчин төгөлдөр болох юм байна.

Хоригийг зөрчсөн хэнийг ч бай 100,000 батаар торгох буюу нэг жил шоронд хорих ял оноох ажээ.  Харин илүү ноцтой тохиолдолд  дээрх хоёр шийтгэлийг давхар ноогдуулах гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж