Банк бус санхүүгийн салбарын ашиг өсчээ | News.MN

Банк бус санхүүгийн салбарын ашиг өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Банк бус санхүүгийн салбарын ашиг өсчээ

“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын нийт орлого 2017 оны хоёрдугаар улиралд жилийн өмнөхөөсөө 6.3 хувиар өсөж, 89.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ орлогын 83.0 хувийг хүүгийн, 13.4 хувийг хүүгийн бус, үлдсэн 3.6 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна.

Хагас жилийн байдлаар 533 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн 76.7 хувь буюу 409 нь 32.4 тэрбум төгрөгийн ашигтай, 18.2 хувь буюу 97 нь 4.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаас үзвэл салбарын хэмжээнд ашигт ажиллагаа ихээхэн өсөлттэй байгааг харж болно. Хоёрдугаар улирлын дүнгээр системийн хэмжээгээр нийт 28.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2016 оны хагас жилийнхтэй харьцуулахад 3.1 тэрбум төгрөгөөр буюу 12.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: СЗХ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2017-10-12 43.228.129.77

ard tumnii mini amidral ulam dordsoor, bank bank busuud, turiin tusheed bayajsaar baidag ni shudarga yos uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж