Холливуудын продюсер 25 жилийн ял сонсож магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Холливуудын продюсер 25 жилийн ял сонсож магадгүй

Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Сэргээн босголтын зээлийн банкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Н.Клоппенбургтай уулзав.

Холливуудын нэртэй продюсер Харви Уэйнстейны 2004 оны хүчингийн хэргийн талаар Нью Йоркер сэтгүүл өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн юм.  Энэ явдлаас хойш Холливуудын нэртэй зүстэй жүжигчин бүсгүйчүүд түүнийг бэлгийн дарамт учруулсан, хүчээр бэлгийн харьцаанд орсон тухай мэдүүлж эхэлсэн юм. Харви Уэйнстейн хэрэв дээрх хэргүүдэд буруутай нь тогтоогдвол 25 жил шоронд хоригдох ял сонсож магадгүй гэж өмгөөлөгчид ярьж байна.

Харви Уэйнстейн өөрийгөө дээрх хэргүүдэд ямар ч буруугүй гэсэн бөгөөд материал нийтэлсэн сэтгүүлийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн юм. Секс дуулиан дэгдсэнээс болж кино продюсер ажлаасаа халагдаж, хамтарч ажилладаг нэртэй уран бүтээлчид түүнийг буруутган, нүүрээ буруулснаас гадна эхнэр нь хаяж явжээ.  Харви Уэйнстейныг бэлгийн дарамт учруулсан гэж мэдүүлсэн Холливуудын жүжигчдийн тоонд Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, загвар өмсөгч Кара Делевин, франц жүжигчин Леа Сейду нар багтаж байгаа юм. 

“Мирмакс”, “Уэйнстейн” кино компанийг үүсгэн байгуулагч Харви Уэйнстейн “Англи өвчтөн”,  “Дурласан Шекспир”, “Хааны илтгэл” зэрэг олон арван киног бүтээсэн бөгөөд кинонууд нь гурван зуу гаруй удаа Оскарт нэр дэвшиж байжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж