УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан “Б” танхимд өндөр хамгаалалт дор болж байна.
Төрийн ордны “Б” танхимын орчимд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс бусад нь ойртох эрхгүй, баруун жигүүр лүү явдаг хаалгыг хааж, хамгаалагчдаар хяналт тавиулан хуралдаж байгаа юм.
Бүлгийн ээлжит бус хуралдааныг хаалттай горимоор хийж буй ажээ.
Г.ХОРОЛ