40 жил тохиогоогүйгээр халуун зун болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

40 жил тохиогоогүйгээр халуун зун болжээ

Монгол Улс 2014 оны долдугаар сарын 31-нээс тоон системд шилжих гэж буйтай холбогдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа электрон бараа имтпортлон борлуулагч компанийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар болон орон нутгийн төлөөлөл оролцов. 

Энэ жил сүүлийн 40 жилд тохиолдоогүй халалт болж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага тунадас оржээ. Үүнээс үүдэж таримал болон бэлчээрийн ургамлын ургац буурч, бэлчээрийн нөөц хүрэлцээгүй болсон байна. 21 аймгийн 247 сум буюу нийт нутгийн 75 орчим хувь нь гантай, гандуу болсон гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгөв. 

Мэргэжилтнүүд энэ жилийн халуун зуныг ирэх өвөл зуд  хавсарна гэж дүгнэж байгаа тул  урьтаж хариу арга хэмжээ авахын тулд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтад онцгой байдал, цаг уур орчны шинжээчдээс бүрдсэн 120 орчим төлөөлөгч оролцсон юм. Тэд гарч болзошгүй хүндрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг ярилцаж, бэлэн байдлаа хангахын тулд шаардлагатай тусламжийг тодорхойлох, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлагаас судалж байна. 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн:

-1940-2016 он хүртэлх жар гаруй жилийн хугацаанд Монгол орны нийт нутгийн  55 хувьд нь хэвийн, 45 хувьд нь ган, зуд тохиолдсон. Үүнээс харахад ган, зудын давтамж их байна. Засгийн газар болон олон улсын байгууллагууд 2009-2016 хооронд 86,7 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлсэн байдаг. Харин энэ жил гантай байсан тул Засгийн газраас 700 сая төгрөгийн тусламжийг аймгуудад үзүүлсэн байна. Энэ өвөл 40 тэрбум төгрөгийн асуудлыг улсын төсөвт тусгуулахаар санал хүргүүлээд байгаа аж. Манай улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил 850 мянга тонн өвс бэлтгэж, 400 мянган тонн өвс дутагдах эрсдэлд оржээ. 

Малчдын гар дээр 687 мянган тонн өвс, 816 мянган тонн сүрэл, 4459,4 тонн ногоон тэжээл, 5187 тонн үйлдвэрийн тэжээл, 21564 тонн гар тэжээл, 286 тонн дарш, 36 мянган тонн давс хужир бэлтгэж, өвс тэжээлийн бэлтгэл 48 хувьтай байна. Дутагдалтай байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас бэлтгэхээр тохиролцоонд хүрсэн. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин:

-1940 оноос хойш газар орчмын дулаарал 2,24 градус нэмэгдсэн, хур тунадас 0,1-2 мм буурч байна. Үүнээс үүдэж агаар мандлын аюултай үзэгдэл, ган, зуд нэмэгдэж байна. Энэ жил зуншлага оройтож, мал тарга тэвээрэг дутуу авах эрсдэл тулгарсан. 

Аравдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн ихэнх нутаг, баруун ба зүүн бүсийн хойд хэсгээр 3-10 мм, Дархан-Уул аймаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтийн баруун хэсгээр 10-19 мм хур тунадас орж, зарим сумдаар 12-20 см зузаан цастай болоод байна. Аравдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулбал 12-14-нд төв, зүүн аймгийн зарим нутгаар 18-19 баруун ба төвийн аймгийн нутгаар сарын сүүл хэсэгт ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. 

Энэ өвөл олон жилийн дунджаас ахиу цас орно. Тэр дундаа нутгийн хойд хэсгээр ахиу хэмжээний цас орно. Дулааны хувьд олон жилийн дундаж хэмжээтэй байна. Гэвч нийт нутгаар цасан бүрхүүл тогтох юм бол цасны өөрийн хүйтэн нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэлээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж