Агаар шүүгч загварлаг маск шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Агаар шүүгч загварлаг маск шалгаруулна

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан хаалттай болж байна.

Өвлийн улиралд агаарын бохирдол ихэсдэг. Монголын дизайнеруудын холбоо болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалж, загварлаг маскны уралдааныг зарлажээ. Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг шалгаруулах уралдааныг энэ сарын 2-ноос 16-ны хооронд загвар зохион бүтээгчид болон оюутнуудын дунд зохион байгуулж байна. 

Уралдааны ялагч нь Хонконгийн загварын долоо хоногт оролцох эрхээр шагнуулах гэнэ. Энэ талаар Британийн Элчин сайдын яамны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн С.Оюугаас тодруулахад “Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компанийн маскан дээр загварлаг дизайн гаргах уралдааныг зарлаад байна. Шилдгийн шилдэг маскны дизайнерыг энэ жилийн “Гоёл” наадмын үеэр олон нийтэд танилцуулж, шагналыг гардуулах юм. Мөн Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компанитай гэрээ байгуулж, үйлдвэрлэж борлуулна” гэв.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж