МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдийг өргөн барих эсэхийг хэлэлцэж, дэмжсэн байна. Тиймээс яг одоо МАН-ын бүлэг хуралдах юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг дэмжих юм бол Ерөнхийлөгчтэй зөвшилцөн шууд УИХ-д өргөн барих юм байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрын гишүүнээр ажиллах 14 сайдын нэрийг дэмжсэн байна. Гэвч МАН-ын 65-ын бүлгээр зарим сайд нарын нэрс өөрчлөгдөх боломжтой гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч МАН-ын бүлгийн хурал Төрийн ордны Б танхимд хуралдахаар гишүүд цуглаж байна.
Ш.ЧИМЭГ