Өсвөрийн найман бөхийг Японд урина

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн найман бөхийг Японд урина

Суданы нийслэл Хартум хотод орон нутгийн цагаар 00.10 цагт зэвсгийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний гал гарчээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээн товлогджээ. Найм дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 22-нд Спортын төв ордонд болох ба “Хакүхо сан” болон “Их шавь” дэвжээ хамтран зохион байгуулна. Дашрамд, тэмцээний бүртгэл эхэлснийг сануулъя. 

Хэдэн насны тамирчид оролцох эрхтэй вэ?

  • 9 нас
  • 10 нас
  • 11 нас
  • 12 нас
  • 13-15 нас гэсэн таван насны ангиллаар явагдана. Тэмцээн хасагдах журмаар явагдана.

Мэргэжлийн сүмо бөхийн энэ цаг үеийн шилдэг аварга Хакүхогийн нэрэмжит үндэсний тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  Японд болдог “Hakuho cup” Олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог. Түүнчлэн аварга зарим тамирчдыг Японд сурах боломжоор ханган, сүмоч болоход нь тусалдаг. Энэ жилийн хувьд 2018 оны нэгдүгээр сард найман өсвөрийн сүмочийг шалгаруулж, Японд урихаар болжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж