“Николай хаан” Оросоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

“Николай хаан” Оросоос татгалзав

...Хятадын Хөлөнбуйр аймгийн хөгжил, Монголын Дор­нод аймгийн хөгжил, дэвшлээс эрс ялгаатай байдаг юм билээ. Уг нь энэ хоёр аймагт явагдаж байгаа газрын тос олбор­лох үйл явц хөлдсөн нуурын мөсийг хоёр талаас нь цоолж, ус хутган авч байгаатай л адил.

Шуугиан тариад байгаа “Матильда” кинонд Николай хааны дүрд тоглосон Германы жүжигчин Ларс Айдингер киноны нээлтэд ирж оролцохгүй хэмээн хэлжээ. Тэрбээр Германы DPA агентлагт өгсөн ярилцлагадаа “аюулгүй байдлаа хангах үүднээс очихгүй” хэмээн хэлснийг Zeit сонин эшилсэн байна.

Киноны нээлт ОХУ-д аравдугаар сарын 26-нд болох юм. Найруулагч Алексей Учителийн энэ кинонд балетын бүжигчин Матильда Кшесинскаягийн тухай өгүүлдэг бөгөөд тухайн үеийн Оросын хунтайж Николай бүжигчинд дурласан байсан тухай гардаг. Гол дүр Матильдад Польшийн жүжигчин Михалина Ольшанска тоглосон юм.

“Над руу халдаж, муу юм болж магадгүй гэж айж байна. Найруулагч Алексей Учитель рүү аль хэдийнэ халдсан шүү дээ. Хэн нэгэн түүн рүү Молотовын коктейль шидсэн. Энэ хэрэг явдал намайг их зовоосон. Надад ч ийм зүйл тохиолдож магадгүй” хэмээн Ларс Айдингер хэлсэн байна. Гэхдээ одоогоор түүнийг заналхийлсэн ямар нэг болоогүйг онцолжээ.

“Матильда” кино Орост ийм эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлсэнд гайхаж байгаагаа Айдингер хэлжээ. “Киног хийсэн хүмүүс Николай хааныг гутааж, доромжлохыг хүсээгүй. Гэтэл оросуудын энэ үзэн ядалтыг би огт ойлгохгүй байна. Энэ л намайг айлгаж байгаа юм. Бүүр киног үзээгүй байж ингэж үзэн ядаж байна. Кинонд хааныг гутаасан ямар ч зүйл байхгүй. Хайр дурлалын нэг хэсэг бий, гэхдээ тэнд ямар ч эвгүй зүйл байхгүй” хэмээн герман жүжигчин хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж