Бороо, цас ургац хураалтыг саатуулжээ | News.MN

Бороо, цас ургац хураалтыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Бороо, цас ургац хураалтыг саатуулжээ

Хөгжиж буй томоохон эдийн засгууд төрийн удирдлагын системээ эрс өөрчлөх ёстой.

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Улс даяар ургац хурааж буй тул энэ удаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна.


Энэ оны ургацын урьдчилсан балансаар 
 

  • 288.0 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай
  • 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс
  • 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо
  • 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн тосны ургамал
  • 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөсөн. 

Гэвч наймдугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулсан аж. Иймд ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын ажлыг эрчимжүүлсэн байна.
 

Аравдугаар сарын 08-ны байдлаар
 

  • 28.8 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа
  • 10.7 мянган га-гаас 100.0 мянган тонн төмс
  • 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо
  • 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал
  • 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явагдаж байна. 

Гэхдээ энэ сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч, хураалтын ажил түр саатжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2 мянган га, нийтдээ 33.1 мянган га талбайн ургацыг хараахан хурааж амжаагүй байна.

Үр тарианы таримлын хураалтыг аймгаар ангилж үзвэл
 

  • Сүхбаатар аймагт 49.8 хувь
  • Дорнод аймагт 74 хувь
  • Өвөрхангай аймагт 75.7 хувь
  • Дархан-Уул аймагт 84.0 хувь
  • Хэнтий аймагт 94.5 хувь
  • Төв аймагт 91.1 хувь
  • Булган аймагт 96.2 хувь
  • Сэлэнгэ аймагт 86.6 хувьтай явагдаж, бусад аймгуудад хураалтын ажил дууссан дүнтэй байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлбэл)
 

 

 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай (га)

Хураасан талбай (га)

Хувь

 

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

273032

241131

88.3

8.5

204481

2

Төмс

11391

10713

94.1

93.4

100049

3

Хүнсний ногоо

7045

 6665

94.6

107.5

71682

4

Тэжээл

43715

26149

59.0

11.5

31114

5

Тосны ургамал

46505

16920

36.0

4.8

8241

Т.НОМИН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж