Цаа бугыг вакцинд хамруулав | News.MN

Цаа бугыг вакцинд хамруулав

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Цаа бугыг вакцинд хамруулав

...Хятадын Хөлөнбуйр аймгийн хөгжил, Монголын Дор­нод аймгийн хөгжил, дэвшлээс эрс ялгаатай байдаг юм билээ.

Ямало-Ненецкийн автономит тойргийн цаа бугын сүргийн 70 хувьд нь шүлхийний эсрэг вакцин тарилаа хэмээн тойргийн захиргаа мэдэгдлээ.

Өнгөрсөн жилийн зун Ямалийн дүүрэгт шүлхий дэгдэж, 2500 цаа буга хорогдсон. Шүлхийгээр өвчилсөн цааны махыг хүнсэндээ хэрэглэсэн 24 хүн мөн өвчилснийг тогтоосон. Шүлхий гарсан голомтод хөл хорио тогтоож, нийт 97 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн юм. Эндхийн оршин суугчид цааны махыг түүхийгээр хүнсэндээ хэрэглэдэг учраас ийнхүү халдварласан гэдгийг холбогдох албаныхан тогтоосон. Үүний дараахан Ямалийн тундрийн цаа бугыг толгой дараалан шүлхийний эсрэг вакцинд хамруулах шийдвэрийг гаргажээ.

Нийтдээ 534 мянган цааг тарьсан нь нийт сүргийн 72 хувь болж байгаа юм. Малын эмч нарын 12 баг энэ аянд ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж