Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

МАН-ын УЗ хуралдана

Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр орой бүлгийн хуралдаанаа хийлээ.

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр 09.00 цагт хуралдана. Удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүхийн танхимд хэн хэн орж ажиллах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх юм. Түүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ.

Бүлгийн хурлын араас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, шинээр сонгогдох сайд нарыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өчигдөр мэдээлснээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар намын удирдлагын түвшинд ойлголцсон 14 сайд бий гэнэ. Эдгээр сайдыг МАН-ын УЗ болоод МАН-ын бүлгийнхэн зөвшөөрөх эсэхийг өнөөдөр шийдэх юм. Ойлголцолд хүрсэн сайд нарын нэрс:

 

  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  • Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж