Ньюс хөтөч: Питер Бросенсийн кино үзвэртэй

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Питер Бросенсийн кино үзвэртэй

Ньюс хөтөч: Питер Бросенсийн кино үзвэртэй

Хотын цаг агаар

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хулгана жилтнүүдэд эерэг өдөр

Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, Өглөгт охин одтой, хар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД

1968.10.12 Энэ өдөр Мексик улсын Мехико хотод Зуны XIX олимпийн наадам нээлтээ хийжээ. Тус олимпийн наадамд 112 улсын 5516 тамирчид оролцсоноос Монгол Улс спортын 4 төрлөөр 20 тамирчин илгээж, Олимпийн наадмын анхны медалиа хүртсэн. Чөлөөт бөхийн -87кг-д Ж.Мөнхбат мөнгө, -52кг-д Ч.Дамдиншарав, -70кг-д Д.Сэрээтэр, -78кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан юм.

Өнөөдөр болох үйл явдал

09.00

  • “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ХНХЯ-ны Хурлын танхимд болно.
  • Монголбанкнаас зохион байгуулах Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын бага хурал “Шангри-Ла” зочид буудалд болно.
  • Онцгой байдлын ерөнхий газрын зохион байгуулах “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болно.

09.30

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал Нийслэлийн ЗДТГ-ын ‘А’ танхимд болно.
  • Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд сэтгүүлчдийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж буй Япон-Монголын сургалтын эмнэлэгтэй танилцуулах уулзалт болно.

10.00

  • “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд болно.
  • Автотээврийн үндэсний төвөөс Сүхбаатарын талбайд “Өвөлд бид бэлэн” өдөрлөг зохион байгуулна. 14.00 цаг хүртэл үргэлжилнэ.

11.00

  • Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний есөн сарын байдлыг танилцуулах мэдээлэл хийнэ.
  • “UB auto tuning-2017” үнэтэй машин, мотоциклийн цуглаан болох талаар зохион байгуулагчид нь Live conference center-т мэдээлэл хийнэ.
  • Ахмадын орон сууцны санхүүжилт шаардсан иргэд Ялалтын талбайд дөнгөтэй суулт хийнэ.

14.30

  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хүний эрхийн цуврал лекцээ “Ус бол хүний эрх” сэдвээр тавина. МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны лекцийн дугуй танхимд.

15.00

  • Чөлөөт уран бүтээлчдийг дэмжих ‘Чөлөөт орон зай’ төслийн нээлт Соёлын төв өргөөнд болно.

ОНЦЛОХ ЭВЕНТ

06.45 NOUS Mongolia -ийн 34 дэх ‘6:45’ лекц, уулзалт болно. Энэ удаагийн зочноор Түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар уригдаж, “Ирээдүйн монгол хүн хүн ямар байх ёстой вэ?” ярилцана.

09.30 “Олон улсын кино наадам ба боломжууд-Олон улсын хамтарсан бүтээл ба түгээлт” сэдэвт хэлэлцүүлэг “Анкоре” төвд 14.00 цаг хүртэл үргэлжилнэ.

14.00 МҮХАҮТ-аас өөрийн байранд гадаад худалдаа экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд  “Япон улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалтыг бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулна.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

“Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох найруулагч, Бельгийн кино найруулагч Питер Бросенсийн кино үзвэртэй. Түүний кино найруулагч Д.Төрмөнхтэй хамтран бүтээсэн “Нохойн орон”, “Хадаг”,  “Тав дах улирал” кино бүтээлүүдийг энэ өдөр олны хүртээл болгоно.

  • 19:00 “Хадаг” УСК /iCinema/
  • 20:45 “Тав дахь улирал” УСК /iCinema/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж