Орой төрөлт муу юу, сайн уу? | News.MN

Орой төрөлт муу юу, сайн уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Орой төрөлт муу юу, сайн уу?

Өчигдөр би охиныхоо төр­сөн өдрийг тэмдэглэв. Хамгийн дуртай бамбарууштай бялууг нь аваад дөрвөн ширхэг лаа үлээлгэв.

Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий.



Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, хүмүүжүүлэхийн хувьд ч нас тогтсон эмэгтэй илүү туршлагатай байна.



Оройтож төрүүлэхэд давуу тал байдаг ч сөрөг хүчин зүйлс мөн байгааг анхаарах нь зүй. Гучин наснаас хойш эмэгтэй хүний бие организмд хөгшрөх процесс эхэлдэг. Энэ нь бүх эрхтэнг хамрах тул хүүхэд тээх, гаргахад хүндрэл үүсгэж болзошгүй. Гуч гарсан эхчүүд гол төлөв “хийсвэр” хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь түгээмэл болжээ.



Гучин наснаас эмэгтэй хүний мэдрэлийн систем стресст “идүүлсэн” байдаг. Орчин үеийн эрчтэй хэмнэлд зайлшгүй зүйл. Үүнээс улбаалж дархлааны систем сулрах нь бий. Эдгээр хүчин зүйлс төрөх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байж чадахгүй. Гэхдээ хэрэв жирэмслэлт болон төрөлт үлэмж хүндрэлтэй явагдсан тохиолдолд хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүйг эмч нар тодотгож тайлбарладаг.



Эмч нар орой төрөлтөөс айх хэрэггүй, зөвхөн заавар, журмыг л мөрдлөг болгоход хангалттай гэж үздэг.



– Жирэмсэн болохоос өмнө өөрийн эрүүл мэндийн талаар эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Үүний дараа л хүүхэдтэй болох эсэхэд эцсийн дүгнэлт, шийдвэр гаргаж болно.

– Үр хөврөл 20-26 долоо хоногтой байх үед мэргэжлийн эмчид хандаарай. Эмч анализын тусламжтай төрөх хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй хүчин зүйлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлнэ.

– Ямар ч төрлийн стресс, сөрөг нөлөөллөөс зайлсхийх

– Зөв хооллолт, салхинд гарах, биеийн дасгал хийх, хорт зуршлаас татгалзах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг баримтлаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2017-10-11 122.201.22.69

Hojuu terelt muu bieiin hegshreliig hench zogsoohgui

Avatar

Зочин 2017-10-11 150.129.142.243

Шинжлэх ухаан хөгжөөд байхад 30-с хойш орой төрөлт гэдэг тэнэг онолоо эргэж харах болоогүй юу. Хүмүүсийн тархи толгойд суусан хурдан төрөхгүй бол оройтно гэдэг хуучинсаг үзлийг залруулах тал дээр ажиллахын оронд элэрсэн баларсан юм бичиж байх юм. Хөгжил өндөртэй бүр оронд 30 наснаас хойш л гэр бүлээ төлөвлөж байна шдээ

Avatar

Зочин 2017-10-11 202.21.96.134

15 jiliin daraa 40 garsan hun huuhed gergaval ersdel undur baih boluu daralt ue ue ihsene zuvlulguu uguuch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж