“Талын зам” ТӨХК ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Талын зам” ТӨХК ашигтай ажиллажээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн удахгүй энгийн иргэн болох нь. Тэрбээр үүнийгээ эртнээс мэдэж байсан нь лавтай.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Талын зам” ТӨХК-ийн 2015, 2016 оны санхүү, эдийн засаг, үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад шалгалт хийлээ.

“Талын зам” ТӨХК нь 2015 онд 106,3 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 87,1сая төгрөгөөр тасалсан. 2016 онд 416,5 сая төгрөгийн орлого олж, 343,3 сая төгрөгийн зардал гарган 65,8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 125 хувиар давуулан биелүүлжээ.

Ажлын хэсэг “Талын зам” төрийн өмчит компанийн удирдлагуудад компанийн бизнес, хөрөнгө оруулалт болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалтыг сайжруулах, уялдаа холбоонд хяналт тавьж ажиллах, хугацаа хоцорсон өглөг, авлагыг бууруулах арга хэмжээ авах зэрэг санал, зөвлөмж өглөө.

 

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж