Эрмитаж дахь Монголын өв дурсгалаар үзэсгэлэн гаргана | News.MN

Эрмитаж дахь Монголын өв дурсгалаар үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Эрмитаж дахь Монголын өв дурсгалаар үзэсгэлэн гаргана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр дахиад л мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг өнөөдөр /2017.10.11/ хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах, бэлтгэлийг эртнээс хангах, үзэсгэлэнгийн үеэр монголын хувийн цуглуулагчдын холбогдох цуглуулгаас дэлгэн үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

Монголын уран бичлэгээр (калиграф) бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг Эрмитажийн музейтэй хамтран ажиллах, хамтарсан үзэсгэлэн гаргах нь хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил тэмдэглэв.

Түүнчлэн, Эрмитажийн музейд хадгалагдаж буй Монгол Улсын гадаад харилцааны түүхтэй холбогдох архивын материал, үзмэр зэргийг хуулбарлан ашиглах, “Казанийн Кремль” музейгээс санаачлан 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулах Алтан орд ба Крымийн түүхийн сэдэвт үзэсгэлэнд монголын тал хамтран оролцох зэрэг асуудлуудаар санал солилцов.

Эх сурвалж. Гадаад харилцааны яам

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-11 103.26.195.233

Gants baidag baigaliin museigee ajilluulj chadahgui baij butsaaj avna gej yu baihav dee. Augui bol huvi hunii tsugluulga bolood alga bolno. Delhiin aldartai Ermitajd baigaad jild 10 say juulchid irdeg gazar ni baij baigaa. Arai naidvartai.

Avatar

Zochin 2017-10-11

Mandakhtsetsegt iim zuvlul uu ugch bga hun ih ambitstai hun bh

Avatar

Bayanchandmani 2017-10-11 27.123.212.137

Uunig sanaachilsan hun ni hachin hun baidag yum bilee. Jaahan sereh heregtei dee.

Avatar

Зочин 2017-10-11 103.26.193.153

Өөрсдөө зориулалтын байр саванд технологийн дагуу хадгалж чадна гэвэл юмаа буцааж авах талаар ярьж эхлэх нь дээр биз ээ?

Avatar

zochin 2017-10-11 202.70.33.242

Naad umhii orosuudaasaa mongoloos hulgai hiij deeremdej avsan tuuh soeliin unet zuilsee butsaaj avah talaar yariachee erguunuudee

Avatar

Зочин 2017-10-11 182.160.2.212

goyo goyo!

Avatar

Margad 2017-10-11 27.123.212.137

Ch hetsuu hun

Avatar

Зочин 2017-10-11 66.181.187.225

Овоо доо

Avatar

Зочин 2017-10-11 66.181.187.225

Овоо доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж