“Харгуй” ТӨХК-ийн удирдлагад сануулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Харгуй” ТӨХК-ийн удирдлагад сануулга өгчээ

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урьж, ярилцлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Харгуй” ТӨХК-ийн 2015, 2016 оны санхүү, эдийн засаг, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалт, удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

“Харгуй” ТӨХК нь 2015 онд 257 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 96,7 сая төгрөг, ашгийн төлөвлөгөөг 251,5 сая төгрөгөөр тасалсан. 2016 онд 205,4 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 110,9 сая төгрөг, ашгийн төлөвлөгөөг 203,3 сая төгрөгөөр тасалсан байна. 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 26 сая төгрөгийн зөвшөөрөлгүй хөрөнгө бэлтгэсэн 2015 онд 59 сая төгрөгийн 2016 онд 53 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсгийг зөрчин худалдан авалт хийсэн зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.

Ажлын хэсэг “Харгуй” төрийн өмчит компанийн удирдлагуудад компанийн бизнес, хөрөнгө оруулалт болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг бодитой боловсруулах, уялдаа холбоонд хяналт тавьж ажиллах, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон батлагдсан төлөвлөгөөний хүрээнд ажиллах, зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, зардал хямдруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж