Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

”Их учиртай дээл”

Тамсагийн сав газарт хатгасан цооногоос газрын тос олгойдож, түүгээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат цав цагаан дээлийнхээ энгэрийг мялааж байсан дүр зургийг монголчууд маш сайн санадаг. Тэгвэл тос болсон гарынхаа хээгээр тамгалсан цагаан дээлээ экс Ерөнхийлөгч П.Очирбат одоог хүртэл тосны толботой нь нандигнан хадгалдаг аж. Саяхны нэгэн өдөр экс ерөнхийлөгч тос даасан цагаан дээлээ өмсөн, телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухайгаа хуучилсан юм. “Газрын баялаг, хангай дэлхийн буян хишгээс ард түмэн маань бүгд хүртэж яваг хэмээн билгэдэж, дээлийнхээ энгэрийг тамгалсан юм. Их учиртай дээл л дээ” хэмээн П.Очирбат гуай алдарт цагаан дээлийнхээ түүхийг ярина лээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж