Анхны цаснаар туурайн зуд нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Анхны цаснаар туурайн зуд нүүрлэжээ

Нийгмийн даатгалын салбарын цогц асуудлыг хэлэлцэх “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

Монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг хамран орсон анхны цас балаг тарьж эхэлжээ. Төвийн болон зүүн аймгийн нутгийн зарим газраар 6-10 см-ын зузаантай цас орсноос туурайн зуд нүүрлэж эхэлсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Жаргалант суманд орсон цас 10 орчим см орчим хунгарлаж, улмаас өдөртөө хайлж, шөнөдөө хөлдсөнөөс бог мал бэлчих, өвс тэжээлээ олж идэх боломж муудсан талаар нутгийн иргэд ярьж байна.

Өнгөрсөн зуны тухайд монгол орны дийлэнх нутаг гандуу, зуншлага муу байснаас малчид өвс тэжээл, хадлан хангалттай хэмжээнд бэлтгэж чадаагүй. Отор нүүдэл хийе гэсэн ч дийлэнх нутагт зуншлага муу байжээ.

Цаг уур орчны судалгаа, мэдээллийн төвөөс Монгол орны нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд ирэх саруудад өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 60 орчим хувь нь хүндрэх эрсдэл байгааг сануулаад байгаа.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж