МСҮТ-д “Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнийг өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

МСҮТ-д “Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнийг өрнүүлнэ

Форумын дараа буюу 15.00 цагт зохион байгуулагчдын зүгээс Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум болон Герман-Монголын бизнесийн өдрүүдийн талаарх мэдээллийг өгөх юм байна.

“Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнийг нийслэлийн төвийн таван дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ талаар санаачлагчид нь өнөөдөр/2017.10.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Төслийн хүрээнд 15 гишүүнтэй клубыг байгуулан “Би хүчирхэг хөвгүүн” 20 цагийн сургалт зохион байгуулах юм байна. Эхний удаад 15-18 насны 200 гаруй хөвгүүд нэгджээ.

 

Хөдөлгөөнийхөн “Цагаан туузтаны аян”, “Би эрүүл эр хүн” зэрэг аян өрнүүлэхээс гадна богино хэмжээний видео бүтээх, өсвөр насныханд үлгэр дууриал үзүүлэх олны танил хүмүүстэй “Эрүүл зөв харилцаа”-ны талаар чөлөөт ярилцлага хийхээр төлөвлөсөн байна.

Хөдөлгөөнийг Австралийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж