Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Казиногийн болон холбогдох бусад хуулийн төслийн талаар хэлэлцэх аж. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Д.Загджав нарын гишүүд Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан ч олонхи гишүүд дэмжээгүй юм. Тиймээс тэд ийнхүү хуулийн төслөө дахин “амь оруулж” байгаа бололтой. Зарим гишүүн манай улс казиногийн хуультай болох нь зөв гэж үздэг. Энэ нь гадаад руу очиж тоглолгүй, Монголдоо тоглох боломжийг нэг талаараа бүрдүүлнэ гэж үзэн шүүмжлэлтэй хандах нь ч бий. Замбараагүй казино, мөрийтэй тоглоомыг нуун тоглож байгааг цэгцлэх нэг арга нь энэ хууль ч байж болох юм.

Эх сурвалж:
 “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж