Гадаадад суралцагчдаар  зээлийг нь төлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Гадаадад суралцагчдаар  зээлийг нь төлүүлнэ

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөвтэй холбогдуулан Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.

Боловсролын зээлийн сан буюу хуучнаар Сургалтын төрийн сангаас 1997-2001 онуудад 304 оюутан зээл авч, гадаадад суралцжээ. Гэвч тэд сургуулиа төгсөөд эргэж салбарын яамдаа бүртгүүлээгүй алга болсон байна. Сураггүй болсон оюутнууд нийт 8.3 сая ам.доллар буюу хоёр орчим тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газраас авсныг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас илрүүлжээ. Ингээд төрөөс мөнгө зээлж гадаадад боловсрол эзэмшээд эргэж холбоо бариагүй оюутнуудын нарийвчилсан судалгааг АТГ-ын байцаагчид хийсэн гэв.  

Улсын бүртгэлийн сангаас 344 оюутны мэдээллийг түүврийн аргаар хайхад 16 жилийн өмнө зээл авсан оюутнуудаас  80-ынх нь нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлгүй  байсан нь тогтоогджээ. Мөн 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, есөн иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байжээ.

Тиймээс АТГ-аас Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргасан тухай эх сурвалж мэдээлэв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж