Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд цацруулагч хийж өгөв

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд цацруулагч хийж өгөв

ЮНЕСКО, Олон улсын музейн зөвлөл /ICOM/, Paul Hamlyn сан /PHF/-гийн дэмжлэг, санхүүжилтээр Олон улсын хүний эрхийн музейн Холбооноос /FIHRM/ зохион байгуулдаг олон улсын III хурал саяхан “Музей ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд Англи улсын Ливэрпүүл /Liverpool/ хотноо боллоо.

Замын цагдаагийн алба, МҮОНРтой хамтран хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяны хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор цацруулагч бүхий наалтыг үнэ төлбөргүй хийж өгчээ. Тодруулбал, 116 дугаар тусгай дунд сургуулийн 105 сурагчдад энэхүү наалтыг хийж өгсөн байна.

 

Цацруулагч нь харанхуй бүрэнхий үед жолоочид харагдах магадлалыг 40 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн хамгийн холдоо 350 метрээс чөлөөтэй харагддаг гэсэн судалгааны дүн байдаг аж.

Олон улсын хувцас үйлдвэрлэлийн стандартын дагуу насны ангиллаас хамаарч хүүхдийн хувцасны 3-5 хувь цацруулагчтай байх ёстой гэсэн шаардлага тавигддаг байна.

Гэрэлт цацруулагчийг “ST design”-ний хамт олон хийжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж