Дэлхийн аваргаас кимоно бэлгэнд авсан хүү

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргаас кимоно бэлгэнд авсан хүү

Монгол-Германы эдийн засгийн хорооны хоёрдугаар хамтарсан хуралдаан өнөөдөр “Blue sky” цамхагт боллоо.

Дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн ‘Тэмүүжин’ клубт зочилжээ. Тус клубт бэлтгэл сургуулилт хийж буй бөхчүүдээс Д.Билгүүн гэх хүү Цагаанаа гавьяатын нүдэнд тусчээ. 

Үндэсний шигшээ багийн залуучуудын жүдогийн багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Х.Цагаанбаатар гавьяат хүүг “Ирээдүйд их юм дуулгана” хэмээн магтаад, тэмцээнд оролцохдоо өмсч байсан кимоногоо дурсгасан нь гэнэтийн бэлэг болов. 

Дэлхийн аваргаас кимоно бэлгэнд авсан Д.Билгүүний хувьд энэ өдөр мөн жүдо бөхийн Спортын мастерын үнэмлэх, тэмдгээ гардсан чухал өдөр байжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж