“Коосэн” сургуулиар 72.5 сая төгрөг нөхөн төлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Коосэн” сургуулиар 72.5 сая төгрөг нөхөн төлүүлнэ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх цуврал гурван мэтгэлцээний сүүлийнх нь Монголын цагаар өнөө өглөө өндөрлөлөө.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамд хийсэн шалгалтын дүнгээ өнөөдөр /2017.10.11/ хэлэлцүүллээ. Энэ үеэр АТГ-ын байцаагчид өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг нэг бүрчлэн танилцуулсан юм.  Ингээд  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй ШУТИС-ийн харьяа “Коосэн” ахлах сургуулиар гурван жилийн хувьсах зардлын санхүүжилт болох 72.5 сая төгрөгийг нь нөхөн төлүүлж, улсын төсөвт буцаан төвлөрүүлэх шийдвэрийг АТГ-аас гаргажээ. “Коосэн” ахлах сургууль 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр нь гурван сая төгрөг. Хичээллэж эхэлсэн цагаасаа хойш төсвийн мөнгөнөөс хувьсах зардалд,

  • 2015 онд долоон сая 604 мянган төгрөг
  • 2016 онд 43 сая 910 мянган төгрөг
  • 2017 онд 21 сая төгрөг нийт 72.5 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Энэ мэтчилэн АТГ ерөнхий боловсролын сургуулиудын төсвөөс авсан  хувьсах зардлыг нэг бүрчлэн ухаж шалгаж эхэлсэн байна. Үүнээс гадна Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой АТГ-ын Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож буйг буруу шийдвэр гэдгийг хэлжээ. Мөн  энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах саналыг АТГ-т уламжилжээ. Тиймээс АТГ –аас хувьсах зардлын хуваарилалт, тайланд дотоодын хяналт-шинжилгээ үнэлгээг нарийвчлан хийr хариуцлага тооцдог болох нь зөв гэж үзсэн байна. Мөн боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан, санхүүжилтийн үр дүнг тооцсон зохицуулалтыг салбарын төрийн захиргааны байгууллага боловсруулах шаардлагатай гэсэн юм.  

Д.УУДАМ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж