Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр УИХ дахь 32-ын “бүлэг” санал нэгдсэн байна.
Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг хоёрын аль нэгийг сонгохоор ярилцаж буй аж. Энэ асуудлыг 32-ын “бүлэг” УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын өрөөнд ярилцаж байна.
Барилга хот байгуулалтын сайдад мөн шинээр нэр дэвшүүлэх шаардлагатай болсон гэж байгаа ч Х.Баделханыг чигээр нь зүтгүүлэх сураг дуулдаж байна.
Ш.ЧИМЭГ