М.Цанлиг сонгомол барилдааны анхны дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

М.Цанлиг сонгомол барилдааны анхны дэлхийн аварга боллоо

УИХ дахь Ардчилсан намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан асуулга тавилаа.

Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2017.10.11/ эхэлсэн. 

Тэмцээнд 41 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Мастеруудын дэлхийн аваргын эхний өдөр Монголын тамирчдаас сонгомол барилдааны 130 кг-д зодоглосон М.Цанлиг жиндээ түрүүлж, дэлхийн аварга боллоо. 

Тэрбээр эхний тойрогт хийлж, дараа нь Финландын бөх Хейки Жанне Хааракангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын бөх Иван Матековичийг 5:0, дөрөвдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Харандер Сингх, тавдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялснаар сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа. М.Цанлиг үндэсний бөхийн улсын начин цолтой ба чөлөөт бөхөөр олон жил хичээллэсэн туршлагатай.

Энэ өдөр сонгомол барилдааны 78 кг-ын жинд барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-ын жинд барилдсан Д.Ганбат нар жиндээ Ү байрт оржээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж