Ньюанс бүгдийг дуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ньюанс бүгдийг дуулна

Саяхан “Анжелина”  нэртэй тоглолтоо хийсэн “Ньюанс” хамтлагийнхан дуурийн дуу дуулаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ирэх онд арван жилийнхээ ойтой золгож буй тус хамтлагийнхан байнга л дуурийн дуу дуулаад байх сонирхолгүй байгаа бололтой. Рок, поп нийтийн дуу хүртэл дуулна гэсэн шүү. Дуурьт дуулах үедээ дуулж, нийтийн дуу дуулах хүсэлт ирвэл бас л дуулна гэнэ. Үүнээс үзэхэд “Ньюанс”-ынхан тийм ч үнэнч хүмүүс биш бололтой. Нэг хэсэг “Харш” хамтлагийн дуучин Цогоогийн “Жирийн монгол охин” дууг зөвшөөрөлгүй дуулсан гэсэн хэл аманд ороолцолдоод байсан “Ньюанс” хамтлагийнхныг нийтийн дуу дуулаад зогсож байвал нэг их гайхах хэрэггүй байх нь.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж