“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян үргэлжилж байна

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд түр хойшлуулахаар тогтлоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт өнөөдөр /2017.10.11/ Отгонтэнгэр их сургуульд зохион байгууллаа.

Аяны хүрээнд оюутан залуучуудын дунд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн мэдлэг олгох  сургалт хийж байна. Цаашид дөрвөн их дээд сургууль, хоёр коллеж, 11 дотуур байраар очиж дээрх сургалтыг зохион байгуулах ажээ.

Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл “Аяны гол зорилго  нь эрүүл мэндээ хамгаалах дадал зуршлыг оюутан залуучуудад олгоход чиглэж байна. Залуучууд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаг болох нь чухал байна” гэлээ.  “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж